БАРИЛГА УГСРАЛТЫН ТӨСӨВ ТООЦОХ НЬ

Д.АЛТАНЦЭЦЭГ
“Бридж Констракшн ХХК-н төсөвчин Монгол улсын тэргүүлэх төсөвчин”

 

Барилга угсралтын онцлог
Estimator програмын  Төсвийн суурь нормын үнэлгээ  нь Барилга угсралтын ажлын нэр төрөл олон, үнэлгээний сонголт ихтэйн зэрэгцээ үнэлгээний  бааз суурь сайтай.

  1. Төсөв зохиохдоо а.Лимит төсөв, б.Гүйцэтгэлийн төсөв, в.Хэлцлийн үнийн төсөв гэх мэт төрөл бүрээр нь, мөн үе шатны ажлаар хийх  болоцоотой юм.
  2. Байгууллага, компаний санхүүгийн  дотоод төсөвт, туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэлд хяналт хийх боломжтой.

Зураг, төсөв зохиоход

  1. Төсөв зохиоход батлагдаж зөвшөөрөгдсөн /экспиртиз хийгдсэн/, хянагдсан ажлын иж бүрэн зурагтай байх зайлшгүй шаардлагтай.
  2. Ажлын иж бүрэн зургийн уншиж ойлгодог, төсвийн суурь норм үнэлгээний хэмжих нэгжээр, төсөвт хийхдэх ажлын нэр төрлийг үе шатны ажлаар, зургийн хэмжээний дагуу ажлын тоо хэмжээг бодож тооцох, марк, стандартаар нь, ажлын нэр төрлөөр нь түүвэрлэн нэгтгэж ажлын тоо хэмжээг тооцно.

Сонгосон үнэлгээний хэмжих нэгжийн дагуу ажлын тоо хэмжээг оруулна.

  1. Материал зарцуулалтын тооцоон дээр зурагнаас бодож тооцсон ажлын хэмжээний дагуу гарах материал зарцуулалтыг шаардлагатэй тохиолдолд уялдуулж, тохируулга хийхийн зэрэгцээ материалын марк, стандартыг оруулж өгнө.
  2. Тээврийн зардалд тээвэрлэх зайг, зөөж тээвэрлэх материалын жинг зөв эсэхийг шалгаж оруулна.
  3. Төсөвт өртгийг тооцохдоо барилгын зориулалтын дагуух хувийг сонгож бодолт хийнэ.

Нормчлогдсон байдал

  1. Estimator програмын  Төсвийн суурь норм  ажлын нэр төрөл буюу үнэлгээний нэгж, хэмжих нэгж дэх ажлын бүрэлдэхүүн, хөдөлмөр зарцуулалт, материал, механизмын зарцуулалт нь цогц ажилбараар хийгдсэн байдаг.
  2. Материал зарцуулалтын орц нормд угсралтын ажлын үйл ажиллагаанаас зайлшгүй гарах хаягдал, хорогдлыг тооцож /материалын хаягдлыг/, механизмын зарцуулалтанд  механизмыг  талбайд зөөх, шилүүлэхэд гарах машин цагийг тооцож оруулсан байдаг.
  3. Тээврийн зардлын тооцоонд ачааг зэрэг ангиллаар нь, ачааны жинд сав баглаа боодлын жинг тооцон, бохир жингээр оруулсан  байдаг.

Норм үнэлгээг орлуулах

  1. Төсвийн норм үнэлгээ норм нь Estimator програмд байхад   орлуулж хэрэглэж болохгүй.
  2. Орлуулж хэрэглэх зайлшгүй бол хэмжих нэгжээ ижил авах, хийгдэх ажлын бүрэлдэхүүн ижил төстэй байх,  хөдөлмөр зарцуулалт, ажил, мэрэгжил нь  ижил байх ба материал зарцууллалт, машин механизмын зарцуулалтанд орлуулж  авсан үнэлгээний материал, механизмыг хасаж, орлуулан авч байгаа тэр ажлынхаа материалын хэмжээг зайлшгүй гарах хаягдлын, хорогдлын  илтгэлцүүрээр өсгөж, мөн материалын  жинг нь оруулж өгөхийн зэрэгцээ механизм хэрэглэгдэх бол машин механизмын нэр төрөл, марк, машин цаг хөлсийг шинээр шивж оруулна.
  3. Орлуулан үнэлэх ажлын бүтэцийг  Estimator програмын  ажиллүүлах зааврын  дагуу Estimator програмынхаа нормоос ижил төстөй ажилбар хийхдэж байгаа эсэхийг харж болно.

Анхааруулга

  1. Төсөв хийхэд батлагдаж зөвшөөрөгдсөн ажлын зураг заавал  байх ёстой.
  2. Ажлын тоо хэмжээг тооцохдоо Ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавраар бодно.
  3. Сонгож үнэлж байгаа үнэлгээний  хэмжих нэгж, тэр үнэлгээнд оруулах бодож тооцсон ажлын тоо хэмжээний нэгжийг анхаарах  буюу ижил нэгжтэй  байна.
  4. Бодож гаргасан ажлын тоо хэмжээг Ажлын тоо хэмжээ бодох аргачилсан зааврын дагуу хэрэглэвэл зохих ажлуудад зохих  итгэлцүүрийг авч хэрэглэнэ.
  5. Зургийн дагуу 2 дахин хийнэ гэсэн ажилбарт ажлын тоо хэмжээг 2 дахин ихэсгэж авахгүй бөгөөд үнэлгээгээ 2 удаа гэдгийг сонгож авах ба тэр үнэлгээнд нь 2 дахин хиийгдэхээр хөдөлмөр зарцуулалт, цалин, материал, механизмыг тооцсон байгаа.

Зарим ажлыг давхардуулан үнэлж болохгүйн  учир  нь норм үнэлгээ нь цогц ажлаар хийгдсэн байдаг тул материалын түүврээр нь мэдэж болно.

Газар шорооны ажил дээр шороо зөөж тээвэрлэх, ургамлын хөрсийг зайлуулах ажлын тээврийн зардлыг тусгаж өгөхийн тулд материалын хүснэгтэн дээр зөөх, зайлуулах шороогоо нэмж оруулж өгөх хэрэгтэй.