САЛХИВЧИЙН АЖЛЫН ТӨСӨВ ЗОХИОХ ТУХАЙ

Ж.ЭНХТУЯА
“Мандухтех ХХК-н захирал Монгол улсын мэрэгшсэн төсөвчин”

 

Салхивчийн системийн төсвийн онцлогийн тухай яригдахаас өмнө агаар, агааржуулалт гэж юу юм бэ гэдэг талаар ярих нь зүйтэй болов уу. Салхивч гэхээр хэн хүний толгойнд хамгийн түрүүнд цонхны нээлхий санаанд нь буух байхалдаа, үнэн хэрэгдээрээ энэ нь барилга байгууламжийн гадна орчин, агаарын төлөв байдалтай шууд холбоотой.

Агаар гэдэг нь 78% азот, 21% хүчилтөрөгч, 1% инертийн хий, нүүрс хүчлийн хий, хүхрийн эсэл, бусад хийнээс бүрдэнэ. Бидний агаарын бохирдол гэж нэрлээд байдаг хийнүүд болох СО2 (0.05%), SO2 (0.02%) тус тус байх ёстой боловч үүнээс хэтэрхий их болсныг бид уушигаараа жигтэйхэн сайн мэдэрдэг. Аливаа агаарын урсгал нь түүний нягт, даралтын нөлөөнөөс үүсдэг бөгөөд хүйтэн агаар хүнд, даралт ихтэй байдаг байхад, халуун агаар эсрэгээр нь байдаг. Хэрэв та ажигласан бол халуун өдөр цонх, хаалгаа онгойлгосон байсан ч барилга дотор сэрүүн, харин хүйтэн өдөр барилга дотор халуун байдаг ч цонх, хаалга нээхэд л тэр дороо хүйтэн болчихдог.  Энэ нь өнөөх л халуун агаар бага даралттай учир их дэгдэмхий, харин хүйтэн агаар их даралттай тул хүнд гэдгээр тайлбарлагдана. Барилгын салхивчийн систем энэ зүй тогтол дээр л үндэслэгдсэн гэж ойлгоход болно.

Барилгын салхивчийн системийг зургийг уншаад ердийн ажиллагаатай, механик ажиллагаатай эсэхийг амархан ялгаж болно. Агаарын жингийн ялгаврын даралтыг ашиглан төлөвлөснийг ердийн ажиллагаатай /албадмал биш/, агаарыг өвөл, хавар, намрын улиралд халааж, чийгшүүлж, зуны улиралд хөргөж, чийгшүүлэх, мөн шүүж, сорох, өгөх үйл ажиллагааг механикжуулсаныг механик /албадмал/ үйл ажиллагаатай салхивчийн систем гэж нэрлэнэ.

Энгийн үгээр тайлбарлавал хэрэв танай салхивчийн системд ямар нэгэн сэнс, автомат хаалт зэрэг тоног төхөөрөмж байхгүй бол энгийн, эсрэг бол механик гэж ойлгоход болно. Салхивчийн системийн ажил нь “сантехникийн ажил“ гэсэн ерөнхий бүлэг  дотор багтаж явдаг.

Иймээс салхивчийн системийн ажлын төсвийг хийхдээ эхлээд барилгын салхивчийн системийн зургийг  механик систем байна уу, эсвэл  ердийн системээр төлөвлөгдсэн эсэхийг анхаарах нь зүйтэй болов уу. Механик систем бол тэдгээрт орох бүхий л ажилбаруудыг зурагт тусгагдсанаар нэг бүрчлэн хийж өгнө.

Агаар сэлгэлт ба кондиционерийн системийн ерөнхий барилгын норм ба дүрэм нь БНб41-01-02, харин барилгын зориулалтанд нийцүүлэн :

– Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх БНбД31-1-1
– Олон нийтийн иргэний барилга  БНбД31-030-03
– Захиргаа, аж ахуйн барилга БНбД31-04-03
– Производственные здания СНиП 2.09.02-85*

Түүнчлэн зөвлөмжийн норм ба дүрэм, баримт бичиг хэрэглэдэг: өрөөний агаарын технологийн процесс, орчин болон материалаар тогтоосон “Албан газрын норматив”.

Төлөвлөлтөнд “Эрүүл ахуйн норм” ба стандартуудыг заавал мөрддөг.

Агаар сэлгэлт ба кондиционерийн системийг төлөвлөхөд дараах бичиг баримтыг удирдлага болгодог.

  1. Барилгад хэрэглэх уур амьсгал, геофизикийн үзүүлэлт БНбД1,01-01-93 /23-01-9/
  2. Барилгын дулаан хамгаалалт БНбД23-02-09,/2,0103-92/
  3. Хашлага бүтээцийн галд тэсвэрлэлтийн зэрэг
  4. Хэрэв конфортны нөхцөлөөр, эсвэл технологийн шаардлагаар бага шуугиантай төхөөрөмж тавих шаардлагатай бол ”Шуугианы хамгаалалт “ нормыг удирдлага болгоно.

Зургийг сайн уншиж мэдсэнээрээ салхивчийн системийн ажилбаруудыг тухайн төсөвтөө гүйцэд оруулж өгөх сайн талтай. Салхивчийн системийн төсөв нь бусад халаалт, цэвэр бохир усны системийн ажлын төсөвтэй харьцуулбал агааржуулалтын системийн хоолой нь төсөвтөө хийц, бэлдэц болж тэдгээр нь материалынхаа түүвэрт тухайн компаниас гарч буй бүтээгдэхүүн болж бичигддэгээрээ онцлогтой. Энэ нь бага Р-тэй хоолойны уртын үнэлгээ нь тухайн компаны 1 м хоолойг гаргаж буй үйлдвэрийн зардлаас хамаараад янз бүр байж болно. Тээвэрлэлтийн хувьд агааржуулалтын хоолойнууд нь барилгын онцлогоос хамаараад, овор хэмжээний хувьд том жижгээс хамаараад  тээврийн зардлын өртөг өндөр гарах магадлалтай. Энэ тохиолдолд тухайн захиалагчтай тохиролцохоос өөр аргагүй.

Өнөөдөр манай улсад хэрэглэж байгаа төсвийн үнэлгээний щифр 3 хэсэг кодоор кодлогдсон байдаг. Үүний эхний код нь үнэлгээний эмхтгэлийн дугаарыг заадаг. Эхний код нь 2 оронтой тоо, дараагийн код нь 3 оронтой тоо, сүүлийн код нь 2 оронтой тоо тус тус байдаг. Жишээ нь:19-101-01.

Сүүлийн үед зах зээл дээр агааржуулалтын хоолойг янз бүрийн материалаар хийж байгаа бөгөөд энэ нь  стандартын шаардлагыг хангаж байгаа бол төсөвт орлуулан ажилбарыг хийж болно. Жишээ нь:

Хуванцар агаар дамжуулах хоолой холбох хэрэгсэл, аспирацийн ажилд хар листээр хийгдэх хоолой холбох хэрэгсэлүүдийг гөлмөн цагаан хоолой угсрах ажилбараар, аспирацийн сэнснүүдэд төвөөс зугатаах хүчний сэнснүүдийн ажилбараар орлуулан хэрэглэж болно.

Гол анхаарах зүйл нь : Ажлын зургийг сайн унших явдал юм.