/2022.03.15/ Нэмэлт 5 6 7 болон “8” -р үнэлгээнүүдийг татах, ашиглах заавар

Тусдаа файл хэлбэрээр байдаг тул програмын норм цэсэнд суугдаагүй юм. Програмын pro цэсний хуулах файл нээх командыг ажиллуулж, C:\Estimator Pro  5678 хавтсыг сонгож nemelt8.est файлыг сонгож нээнэ. Нээгдсэн туслах цонхноос ашиглагдах ажлын үнэлгээгээ сонгоод хулганы баруун талын товчыг дарж хуулах командыг сонгоно. Төсөв хийж байгаа үндсэн хэсэгтээ хулганы баруун талын товчыг дарж хуулсан ажлыг оруулах командыг дарж нэмэлт 5 6 7 болон 8-ийн үнэлгээнүүдийг ашиглана. Өмнө нь та нэмэлт 5, 6, 7-г суулгасан бол зөвхөн 8 нэмж суугдах бөгөөд суулгаагүй тохиолдолд иж бүрнээрээ суух болно. Шаардлагатай тохиолдолд материалын үнэ, тээврийн зайн үзүүлэлтүүдийг засварлаж хэрэглэнэ үү

Санамж: Тухайн төсөвтөө үнэлгээгээ хуулж ашигласны дараа сагсандаа хийснээр програмын бааздаа суулгах бөгөөд дараа дараагийн төсөвтөө сагснаасаа шууд дуудаж ашиглах боломжтой. Техникийн хэсэг болон ажлын бүтцийг https://mcis.gov.mn/main/normView/16403442846734-ээр орж харах боломжтой.

Нэмэлт 5 6 7 8-г хэрхэн ашиглах видёо заавар