ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 12.1.4.бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.

Бидний зүгээс дээрх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болно.

Манай программын нэрийг дуурайлгаж өгсөн будлианаас үүдэж төсөвчдийн зүгээс маш их асуулт асууж, санал ирүүлж, бидний ажлын ачааллыг эрс нэмэгдүүлж  байгаа тул арга буюу нэгдсэн байдлаар нийтлэг асуултуудад хариулж байна.

Асуулт, хариулт

Асуулт №1: Яаж бүртгүүлэх вэ? Яаж ашиглах вэ? Тайлангуудын дүн нь зөрөөд байна? Яаж Excel рүү хөрвүүлэх вэ? Тийм, тийм тайлангууд алга? Хуучин программын тийм цонх, үйлдлүүд алга байна? Ингэж, тэгж сайжруулаач, Яах вэ г.м

Хариулт: Та өөр компанитай холбогдсон байна. Манай “ESTIMATOR PRO” 4.0 программ нь “estimator.mn”-тэй ямар ч хамааралгүй тул та программын компанитай нь холбогдоно уу!

Асуулт №2: Танайх хүмүүсийг интернэтээр төсөв хийлгүүлээд бүх төсөвчдийг хянадаг, төсвийн файлуудыг нь ашигладаг болж байгаа юм уу?

Хариулт: Та өөр компанитай холбогдсон байна. Манай Шинэчлэгдсэн “ESTIMATOR PRO” 4.0 программ нь хуучны адил зөвхөн таны компьютер дээр суугдаж ажилладаг бөгөөд сервер, интернэт, сүлжээ огт ашиглахгүй тул таны төсөв зөвхөн танд л хадгалагдана.

Асуулт №3: Миний хийсэн төсөв хаана хадгалагдаад байгаа юм бэ? Миний оюуны хөдөлмөрийг бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй байх баталгаа нь хаана байна?

Хариулт: Та өөр компанитай холбогдсон байна. Манайх “ESTIMATOR PRO” 4.0 программын хөгжүүлэгч компани бөгөөд манай программ нь зөвхөн лицензийн төхөөрөмжтэй, таны компьютер дээр сууж, офлайн ажилладаг тул та өөрийн төсвөө бусдад ашиглуулах, алдах ямар ч эрсдэлгүй.

Асуулт №4: Интернэтээр төсөв хийдэг болж байгаа юм бол тендерт ямар дүнгээр хэн орсон, хэн ялахыг нь танай программист, захирал хоёр шийддэг болох юм уу?

Хариулт: Та өөр компанитай холбогдсон байна. Манай “ESTIMATOR PRO” 4.0 программын хувьд интернэт, сүлжээнд огт холбогдохгүй ажилладаг болно. Тиймээс таны хэлсэн эрсдэл огт байхгүй. Манах Estimator.mn-тэй ямар ч хамааралгүй тусдаа компани шүү.

Асуулт №5: Төсөвчид танай веб программаар төсвөө хийгээд бүх төсвийн файлууд танай дээр төвлөрч байгаа юм бол хиймэл оюун хөгжсөн энэ үед танай компаниар л төсөв хийгддэг болж төсөвчид ажилгүй болно гэсэн үг үү?

Хариулт: Уучлаарай, манайх “ESTIMATOR PRO” 4.0 хөгжүүлэгч компани бөгөөд манай программаар хийсэн төсөв зөвхөн тухайн хүндээ л хадгалагддаг болно. Манайх онлайн, веб суурьтай программ биш тул тийм эрсдэл, асуудал байхгүй.

Аливаа төсвийн файл нь тухайн төсөвчний оюуны хөдөлмөр, төсөв хийлгүүлсэн байгууллагын нууц байх ёстой тул манай байгууллагын зүгээс төсвийн программ нь хэзээ ч онлайн орчинд ажилладаг, веб суурьтай, программ хөгжүүлэгч тал төсөвчдийн бүх файл, мэдээллийг хянадаг, ашигладаг, дамжуулдаг байж болохгүй гэж үздэг. Учир нь онлайн, вебээр дамжуулж хийгдэж байгаа өгөгдөл бүхэн программ хөгжүүлэгч талын мэдэлд байдаг тул үүнийг хянах, мэдээллийн аюулгүй байдлаа найдвартай хамгаалах ямар ч боломжгүй юм.

Иймд төсвийн тооцооны ажлын онцлог, мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгааллыг хангах зорилгоор бидний хөгжүүлдэг “ESTIMATOR PRO” 4.0 программ нь 100% Native буюу зөвхөн тухайн төсөвчний компьютер дээр л сууж, ямар нэгэн сервер, интернэт ашиглахгүй ажилладаг болно. (Autocad, Excel, Word программууд шиг)

Барилгын төсвийн “ESTIMATOR PRO” 4.0  программ нь 2006 оноос хойш барилгын салбарт хэрэглэгдэж байгаа бөгөөд БХБ-н сайдын 2021 оны 268-р тушаалын дагуу одоогийн байдлаар албан ёсоор батлагдсан цорын ганц программ болно.

Та бүхэн албан ёсны баталгаатай “ESTIMATOR PRO” 4.0 программтай холбоотой аливаа мэдээллийг www.tusuvchin.mn цахим хуудас, tusuvchin.mn фэйсбүүк хуудас, 99196144, 75770006 дугаараас авч байна уу.

 

“ESTIMATOR PRO” 4.0 ПРОГРАММЫН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН БАГ