ESTIMATOR PRO
2004 оноос эхлэн төсвийн суурь нормууд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан төсвийн суурь нормуудыг ашиглаж нөөцийн аргаар төсөв зохиож байгаа төсөвчдийн ажлыг хөнгөвлөх, цаг хугацааг хэмнэх, төсвийн чанарыг сайжруулах, барилгын байгууллагын инженер техникийн ажилтнуудыг мэдээллээр хангах, үйлдвэрлэлийн явцад хяналт тавих үйл ажиллагааг чанарын дээд түвшинд хүргэх зорилгоор, мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурлан барилгын төсвийн “ESTIMATOR” програмыг боловсруулж хөгжүүлсэн билээ.
Энэхүү програмыг 2006, 2008 онуудад Барилга Хот Байгуулалтын Яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, 2023 оны мэргэжлийн зөвлөлийн хурлуудаар тус тус дэмжиж албан ёсоор баталгаажуулж, гэрчилгээ олгосон бөгөөд гадаадын ижил төрлийн програм хангамжуудыг судлах, тэдгээрийн дэвшилттэй, давуу талуудыг тусгах, салбарын тэргүүлэх аж нэгж байгууллагууд, мэргэжлийн холбоод, их сургуулиуд, туршлагатай мэргэжилтнүүдээс санал шүүмж авах, олон удаагийн сургалт, семинар зохион байгуулах зэргээр холбогдох судалгаа, шинжилгээг өргөн цар хүрээтэй хийж програм хангамжийн системийг боловсруулсан нь таны үнэт цагийг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөнө гэдэгт найдаж байна.
Төсвийн тооцооны Estimator програм нь Барилгын салбарт 2006 оноос хойш хэрэглэгдэж байна. Энэ хугацаанд бид хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг үндэслэн програмаа тасралтгүй боловсронгуй болгож хөгжүүлсээр ирсэн бөгөөд нийт 9 удаагийн шинэчилсэн хувилбарыг хийж гүйцэтгэсэн байна. Бид барилгын төсвийн тооцоог яавал хамгийн хялбар аргаар, цаг хугацааны хэмнэлттэй, гар ажиллагаа бага, энгийн ойлгомжтой байдлаар, үр ашигтай хийж болох талаар байнгын судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж, нийт програм хэрэглэгчидтэйгээ идэвхтэй нягт хамтарч ажилласнаараа барилгын төсвийн хамгийн хүчирхэг програм “ESTIMATOR PRO”-г бүтээж чадсан юм.
Манай програмын ашиглалалтын үйл ажиллагаа нь тун хялбар бөгөөд хэрэглэгч төсвийн норм дахь үндэслэлийг хайлтын системийн тусламжтайгаар олж, ажлын тоо хэмжээ, тээврийн зайг өгөхөд барилгын төсөвт өртгийг нэгж ажлаар, барилгын үе шатаар, нийт барилгаар зардлын бүтцийн хамт дэлгэрэнгүй, хураангуй хэлбэрээр гаргах боломжтой. Програм нь тухайн барилгын өртөг зардлын талаарх нийт 50 гаруй төрлийн тайланг боловсруулдаг.
Тус ПРОГРАМ хангамжийн систем нь хөдөлмөр зарцуулалт, материалын орц, машин цагийн тоо зэрэг тус тусдаа салангид зохиогдсон төсвийн суурь нормын үзүүлэлтийг нэгтгэж цогц байдлаар харуулж байгаагаас гадна зах зээлийн үнээр нормын орц хэмжээг үржүүлж тухайн ажлын өртгийг шууд гаргах, төсвийн нормын үзүүлэлтэнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг өргөн боломжоор хангагдсан болно.
Одоо мөрдөгдөж буй төсөв зохиох зааврын дагуу төсөвт өртгийг гаргахаас гадна хэрэглэгчдийн санал хүсэлтийг үндэслэж олон улсын тендер шалгаруулалтын маягтын дагуу Master, Uniformat-аар төсөвт өртгийг тодорхойлох боломжтой.
Програмын онцлог давуу талууд
Албан ёсоор батлагдсан
Ашиглах заавар, видео хичээлтэй
Ашиглахад хялбар, энгийн
Олон жилийн судалгаа, шинжилгээн дээр тулгуурлаж боловсруулсан
Програмаа тасралтгүй шинэчилж, хөгжүүлдэг
Төсвийг хурдан, хялбар тооцох төрөл бүрийн
модулуудтай
Барилгын асуудал хариуцсан бүх төрийн байгууллагууд ашигладаг
Төсөв зохиох заавар, олон улсын маягтын дагуу тайлан, тооцоог боловсруулдаг
2006 оноос хойш хэрэглээнд нэвтэрсэн, хамгийн олон хэрэглэгчидтэй
Авсан программаа буцаагаад борлуулж болдог хөрөнгө оруулалт
Хугацааны хязгаарлалтгүй хэрэглээ
Техникийн тусламж, үйлчилгээ
Хэрэглэгчид
Харилцагчдын сэтгэгдэл
Би 2006 оноос хойш анх гарсан цагаас нь эхлэн хэрэглэж байна миний хувьд Estimator програмд үнэхээр сэтгэл хангалуун байдаг.
М.Очирдорж
МУ-ын тэргүүлэх төсөвчин
Estimator Pro програм бол маш сайн, боловсронгуй програм бөгөөд ганц би ч биш манай салбарын олон туршлагатай төсөвчид, мэрэгжилтнүүд ингэж үздэг.
П.Чимэддорж
МУ-ын тэргүүлэх төсөвчин
Энэ програмаар барилгын ажлын төсөв зохиоход цаг хугацааны хувьд маш хэмнэлттэй, ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг нь сайн талтай болсон юм.
Э.Дамчаа
МУ-ын тэргүүлэх төсөвчин
Estimator програмыг барилгын төсөв огт мэдэхгүй хүн ч ашиглаж болохоор энгийн, хялбар хийгдсэн нь гайхалтай санагддаг.
Ж.Оюунцэцэг
МУ-ын тэргүүлэх төсөвчин
Төсвийн норм үнэлгээний шинэчлэлт, компьютерийн техник хэрэгслийн дэвшил зэрэгтэй уялдуулан програмаа тасралтгүй боловсронгуй болгон сайжруулж ирсэнд баяртай байдаг.
Б.Цэрэнханд
МУ-ын мэрэгшсэн төсөвчин
Хэрэглэгч бидний санал хүсэлтийг байнга хүлээн авч, эелдэг, найрсаг, түргэн шуурхай үйлчилдэгт талархаж явдаг.
С.Цэцгээ
МУ-ын мэрэгшсэн төсөвчин
Төсөв зохиоход шаардлагатай ажил, үнэлгээнүүд, тарифууд, тайлан маягтууд иж бүрэн тусгагдсан байдаг нь төсөв хийхэд үнэхээр дөхөмтэй байдаг.
Ц.Энхбаяр
МУ-ын тэргүүлэх төсөвчин
Барилгын төсвийг хийхэд хэзээ ч ийм хялбар байгаагүй.
Б.Ганцэцэг
МУ-ын тэргүүлэх төсөвчин
Зөвлөгөө & Ярилцлага
Түгээмэл асуулт, хариулт
Програм суулгах компьютерийн доод үзүүлэлт:
CPU: 1.5 GHz RAM: 512 mb Hard Disc (free space): 1 GB
Үйлдлийн систем: Windows 7, Windows 8
Санамж: Компьютерийн үзүүлэлт нь дээрхээс өндөр байх тусам илүү хурдан, хэвийн ажиллах болно.
Анх Estimator програмыг боловсруулах үедээ ОХУ, ХБНГУ-ын ижил төрлийн програм хангамжууд, АНУ-ын “National Estimator”, “RS Means” – зэрэг төсвийн тооцооны програмуудыг сайтар судалж, тэдгээрийн дэвшилттэй давуу талуудыг тусгаж, мөн төсөвчдийн олон удаагийн сургалт, семинар дээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, олон жил ажилласан туршлагатай төсөвчдийн санал шүүмжийг авч програмдаа тусгасан нь манай програмын ашиглалтын үйл ажиллагааг илүү хялбар, энгийн, хүчирхэг болгож өгсөн юм.
Барилгын төсөв зохиоход хамгийн гол нь үнэлгээгээ зөв сонгож, ажлынхаа тоо хэмжээг тооцож оруулах нь чухал байдаг. Манай програмыг барилгын салбарын эдийн засаг, нягтлан бодох, санхүүгийн чиглэлээр ажилладаг хүмүүс голлон ашигладаг нь тодорхой хэмжээний салбарын туршлага, ойлголттой байхад л төсвийг хийх бүрэн боломжтойг харуулж байгаа юм. Манай програмын интерфэйс нь 100 хувь монгол хэл дээр байдаг ба дэлгэцийн бүтэц, зохион байгуулалт нь их энгийн, ойлгомжтой бөгөөд та хайлтын системийн тусламжтайгаар ажлаа сонгоод ажлын тоо хэмжээгээ өгч, материал тээвэрлэх зайгаа оруулснаар барилгын өртөг зардлын талаарх нийт 50 гаруй төрлийн тайлан, товчоог гаргаж авах боломжтой.
1 жилийн баталгаат хугацаатай. Энэ нь нэг жилийн дараа хугацаа дуусч програм ажиллахгүй болно гэсэн үг биш бөгөөд програмын шинэчлэгдсэн хувилбар болон мэдээллийн баазын нэмэлт өөрчлөлт, материалын үнийн шинэчлэл зэргийг үнэ төлбөргүй хийлгэх үйлчилгээний хугацааг хэлж байгаа юм.
2004 оноос өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийнхээ санал, хүсэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэж төсвийн програмаа тасралтгүй хөгжүүлж, боловсронгуй болгосоор ирсэн бөгөөд “Estimator-21 1.1” (2005), “Estimator-21 1.2” (2006), “Estimator-21 1.3” (2008), “Estimator-21 2.0” (2009), “Estimator-21 3.0” (2010), “Estimator Pro 1.0” (2011), “Estimator Pro 2.0” (2012), “Estimator Pro 2.1” (2013) , “Estimator Pro 2.5” (2015) , “Estimator Pro 3” (2019), “Estimator Pro 4.0” (2023) хувилбаруудыг тус тус хийж гүйцэтгээд байна.
Програм суулгах “Setup” файл дагалдуулж өгдөг тул та хүссэн үедээ компьютерээ форматалж, програм устгагдсан тохиолдолд өөрсдөө бие даан хялбархан суулгах боломжтой.
Компьютер вирустэх, түүний улмаас үйлдийн систем болон програм хангамжийн доголдол бий болж компьютерийн хэвийн ажиллагаа алдагдах, гацах, удаашрах тохиолдол байдаг. Иймээс тухайн хэрэглэгч маань компьютерийн аюулгүй байдлаа сайтар хангасан тохиолдолд төсвийн програмын зүгээс ямар нэгэн алдаа доголдол огт байдаггүй болно. “Estimator” програм нь харьцангуй олон жил хэрэглэгдсэн, амьдралд шалгагдсан, сайтар тестлэгдсэн найдвартай хүчирхэг програм хангамж юм
Манай програм нь дотроо текст болон зурган хэлбэрийн тусламжийн файлтай бөгөөд та хүссэн мэдээллээ хайж олох боломжтой. Мөн програм авсан хэрэглэгч бүртээ 2 цагийн програм ашиглах зааварчилгаа бүхий видео хичээл суулгаж өгдөг ба түүнийг хэдэн ч удаа давтан үзэх, гүйлгэж, ухрааж үзэх, хэрэгтэй хэсгээ сонгож үзэх зэрэг өргөн боломжоор хангагдсан байдаг тул хэн ч гэсэн манай програмыг богинохон хугацаанд үр дүнтэй сурч, эзэмших боломжтой юм. Мөн манай програм нь төсөвчдийн зэрэг олгох сургалтын хөтөлбөрт албан ёсоор орж заагддаг.
Хамгийн гол нь “Estimator Pro” програм нь ашиглахад маш хялбар, энгийн учраас барилгын мэрэгжилтэй хэн боловч төвөггүй, хялбархан ашиглаж сурах боломжтой юм